maylo
2013-3-22
Хубилай хаан

Түүнийг “Модон гахай жилтэй, 46 насандаа хаан ор суув” хэмээн түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Харин Юань ши сударт Хубилай хааныг “Дээд эрдэмт гайхамшиг алдарт сүр жавхлант хуанди сэцэн хаан” хэмээн магтан цолложээ. Гэвч Мөнх хааныг нас барсны дараа түүний дүү Хубилай 1260 оны цагаан бич жил Кайпиньд өөрийгөө их хаан өргөмжлүүлэв хэмээн “нэг л хууль бус” маягаар гэсэн утгыг цухалзуулан тэмдэглэсэн нь ч байх нь бий.

Тулуйн 2-р хүү болж, Сорхогтани бэхи хатнаас 1215 оны хөхөгчин гахай жил төрсөн Хубилай 1260 оноос төр барьж эхлээд 1294 онд 80 насандаа өөд болсон агаад хамгийн урт насалж удаан төр барьсан хаанаар тодорсон юм. Тэрээр төрийн хэргийг засан явуулахдаа билэгт эрдэмтдийг хэрэглэж эв эеэр шийдэж асандаа “цэцэн хаан” хэмээн нэрлэгджээ. Өмнөд Сүн улсын шинэхэн хааны үе зэрэгцсэн энэ үед их аян дайнууд дөнгөж дуусаж, Оросын бүх томоохон мужуудад бослого хөдөлгөөн гарч, бас алтан ургийнхан хаан суурины төлөө ил далд өрсөлдсөн түүхийн омог дарагдаагүй ширүүхэн үе байв.

1261 онд Хубилай хаан Монгол нутагт өөрийгөө хаанаар зэрэг тодруулсан Аригбөхийн цэргийг бут цохижээ. Алтан ургийн гал голомт болох их монгол улс түүний нийслэл Хархорумыг дээдлэн суух их хаан хэмээн Тулуйн бага хүү Аригбөхийг Хубилайн зэрэгцээ Монгол хаанд өргөмжлөх санаархал дарагдаж, 1264 онд Аригбөх “дотор газар өссөн” Хубилайд бүрэн буун өгч хүлээн зөвшөөрсөн аж. Ах дүүсийн хоорондох хаан ширээний тэмцлийг дэгдээж ялаад Хубилай хаан улсынхаа нэрийг Их Юань хэмээн нэрлэж нийслэлээ Дайду Бээжин хотод шилжүүлжээ. Дайду хотод Чингис хаанаас хойшхи төрийн шүтээн ёслол болгон хэрэглэж байсан найман цагаан гэрийг ч мөн тэнд байгуулан засжээ. Хубилай цэцэн их хааныг Монголын хувьд зэмлэх юм ганцхан буй асан нь ийнхүү монголын нэрийг огоорон хятадаар голлосон их улс байгуулж нийслэлийг Бээжинд “аваачсан” явдал хэмээн үзэх нь бий.

Хубилай төр улсаа засахын тулд Хятадын журам горим, тогтоолыг хэрэглэхийн зэрэгцээ Уйгур, Хотон, Төвд, Дундад ази, Арабын эрдэмтэн мэргэд цэргийн эрдэмт түшмэлүүдийг цуглуулсан гэдэг. Муж хэмээх касаг захиргааны нэгжээр гол болгон удирдлагыг төвдөө төвдөрүүлэн чангатгаж, газар тариалан, ус суваг, соёл шинжлэх ухааныг асар хурдацтай хөгжүүлжээ. Их хааниы зарлигаар Күнзийн сүмийг зассан нь мүүний үзэл бодлын нэг илрэл байв. Тэр үед цаасан мөнгө гарч гүйлгээнд хэрэглэгдэж эхлэв. Ийнхүү Хааны үед л Дундад улс хөгжлийн их өндөр түвшинд хүрсэн аж.

Мөн тэр үед одоогийн Вьетнам, Солонгос, тэр үеийн Фу Сан улс одоогийн Япон гэж зарим түүхчид үздэг мөн Тай улсын хойт хэсэг зэргийг эрхэндээ хураажээ. 1264 онд улсын доторх өнчин ядуу бэлэвсэн доройчуудад их хааны зарлиг тогтоолоор жил бүр улсын сангаас тэтгэлэг олгох болжээ. 1267 онд 5-р жаран эхлэх үед Хубилай хаан Юань улсын үндсэн хуулийг гаргасан байна. Пагва ламын зохиосон дөрвөлжин үсгийг төрийн бичиг болнон зарлаж улс орныг “соёлын довтолгоонд” хамруулав.

Мөн цэрэг зэвсгийн хувьд хүчирхэгжиж долоон түмэн хүнтэй усан флот байгуулжээ. Амар тайван суусангүй, өвгөд дээдсийн цус дотроос нь хатгаж хөрш Өмнөд сүн улстайгаа байлдан эхлээд, түрүүнд нь Япон руу довтлон далайн шуурганд сүйрч хашралгүй Сянганыг эзэлж, Ява аралд цэргээ оруулаад амжжээ. Гэвч судрын хүрээлэн, соёлын хүрээлэн, олон сургууль түүний дотроос түшмэдийн сургууль байгуулсан цагийг гэгээрүүлэгч их хаан Хубилай ийнхүү Дундад улсыг хүчирхэгжүүлж орхиод 1294 оны хөх морин жил дээдсийн араас тэнгэрт дэвшжээ.



Comments


Бичлэг: 4 » Нийт: 22
Өмнөх | Дараагийн


Ирэх цагийн төлөө бүхэнийг тэсч хүчирхэг хэвээрээ үлд

Сүүлийн бичлэгүүд

. xoorxon bgazdee
. хаад
. Асуулга
. Хубилай хаан
. Чингис хааны онгод
. Юан гүрэн ярилцлага
. Хубилай хааны япон руу хийсэн дайралт
. Умард Юань сэргэн мандалт
. Умард Юань
. Их Монгол улс болон Юань гүрний үеийн дайн тулаан
. Яамэний тулалдаан
. Юан улсын судар
. Их Юан гүрэн мөхсөнөөс хойших дайн тулаан
. Их Юань улсын мөхөлд буддизм нөлөөлөх нь
. Их Юань улсын газар нутаг хил хязгаар

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Их мэдэгч
. Бичлэг дуу
. Танилууд

Найзууд

. ful

Зохиогчийн эрх

© maylo

idiomatic-dormant