maylo
2013-02-26
Юан гүрэн
 Их Юан гүрэн нь албан ёсоор (1271-1368) оны хооронд оршин тогтнож байсан ба орчин үеийн Монгол орон болон түүнийг хүрээлсэн нутаг, мөн өнөөгийн Хятадын ихэнх хэсгийг хамарсан өргөн уудам газартай байжээ. Хубилай хаан 1271 оноос хойш их Монгол улсын нэрийг Юан болгон өөрчилсөн. Юан гэдэг нь язгуур үндэс гэсэн утгатай хятад үг болно.

Хубилай, Аригбөх нарын тэмцэл

Мөнх хааны дараагаар Тулуйн хүү Аригбөх, Хубилай хоорондоо хаан суухаар тэмцэлдэж эхлэв. Аригбөхийн хувьд бол Мөнх хаан Сүн улс уруу дайтхаар мордохдоо өөрт нь Их хааны эрхийг үлдээгээд явжээ. Иймийн тул 1260 онд Хархорумд чуулсан Их Хуралдайгаар хуралдаж олонхийн дэмжлэгээр Аригбөхийг Их Хаанаар өргөмжилжээ.


Үүнийг сонссон Хубилай 1260 оны хавар хаан өргөмжлөх хуралдайг хүний нутагт буюу Кайпин хотод хаан өргөмжлөх эрх бүхий алтан ургынхан бараг байхгүй байхад яаруу сандруу Их хаанд өргөмжлөгджээ. Үүнийг мэдсэн Аригбөх түүнд элч илгээн "ёс бусаар хаанд өргөмжлөгдөв" хэмээн зэмлэсэн байдаг.


Аригбөх 1260 оны намар их цэргээр Хубилайн эсрэг хөдөлсөн боловч Хубилай түүнийг тосон дайрч, их говьд ширүүн тулаан болж Хубилай Аригбөхийн цэргийг хиар цохисноор барахгүй Хархорумыг хүртэл эзлэн авав. Аригбөх дахин цэргээ цуглуулж хоёр дахь удаагаа довтлохдоо Хархорум хотыг буцаан авч Кайпин хотыг зүг хөдлөв. Энэ дайралт ч мөн амжилт олоогүй ба Аригбөх Хархорумыг орхиж явав.


Үүний дараа мөн хэд хэдэн удаа Хубилайн эсрэг цэрэг хөдөлгөсөн боловч амжилтгүй байсаар Аригбөх туйлдаа хүрч ялагдал хүлээжээ. Аригбөхийн амийг Хубилай хэлтрүүлсэн боловч 1266 онд өвчнөөр нас баржээ.  



Comments


Бичлэг: 22 » Нийт: 22
Өмнөх | Дараагийн


Ирэх цагийн төлөө бүхэнийг тэсч хүчирхэг хэвээрээ үлд

Сүүлийн бичлэгүүд

. xoorxon bgazdee
. хаад
. Асуулга
. Хубилай хаан
. Чингис хааны онгод
. Юан гүрэн ярилцлага
. Хубилай хааны япон руу хийсэн дайралт
. Умард Юань сэргэн мандалт
. Умард Юань
. Их Монгол улс болон Юань гүрний үеийн дайн тулаан
. Яамэний тулалдаан
. Юан улсын судар
. Их Юан гүрэн мөхсөнөөс хойших дайн тулаан
. Их Юань улсын мөхөлд буддизм нөлөөлөх нь
. Их Юань улсын газар нутаг хил хязгаар

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Их мэдэгч
. Бичлэг дуу
. Танилууд

Найзууд

. ful

Зохиогчийн эрх

© maylo




:-)
 
xaax