maylo
2013-3-6
Умард Юань
 

Эзэнт гүрний бутрал 1368-1755

Юань гүрэн зуу гаруй жилийн турш оршин тогтносоор 1368 онд Мин улсаар солигджээ. Ингэснээр Монголчууд умард зүг рүү төрөлх нутаг руугаа зугтжээ. Мингийн арми тэдгээрийг хөөж Монголд ялалт байгуулсан ч гэсэн Монголыг эзлэж чадсангүй. Гэлээ ч гэсэн 1380 онд Хархорум болон бусад Монголын хотуудыг сүйтгэжээ. Мөн Монголчуудын соёлын дэвшил хөгжлийг устгаж, Монголчууд XVI-XVII зууны сэргэн мандалт хүртлээ Их Монгол улсын өмнөх нүүдэлчин амьдрал руугаа эргэн оржээ. Өмнөхөөс ялгаатай нэг гол зүйл нь овгийн зохион байгуулалт биш, отог буюу газар нутгийн байршлын зохион байгуулалттай амьдрах болжээ.

Энэ үед Монголчууд ерөнхийдөө дөрвөн түмэн ойрд, халх гэж хоёр хуваагджээ. 1393 онд үхсэн Ойрадын ноён болох Мөнхтөмөрийн гурван хүү Махмуд, Тайчин, Батболд нар Монголын хаанд захирагдахгүйгээ зарлажээ. Ингэснээр тэд тусгаарлаж, Мин династийнхан аль хүч багатайд нь туслаж, нөгөөг нь дарах бодлого явуулж байлаа. 1418 онд Тогоон тайш гэгч ноён Ойрадыг удирдахаар боллоо. Тэрээр бүх Монголыг нэгтгэж Тайсуныг хаан болгоод өөрөө тайши (шадар сайд) нь болжээ. Түүний дараа хүү Эсэн тайши нь хятадтай дайтахаар болж байсан ч Тайсун хаан эсэргүүцэж больжээ. Тайсун хаан 1451 онд алагдснаар өөрийгөө хаанаар зарлажээ. Эсэн тайши Моголистантай байнга дайтаж байсан ба 1455 онд бослого гаргагчдад алагджээ. Монголыг дахин нэгтгэж чадсан бол Чингис хааны удам Батмөнх Даян хаан юм. Түүний өмнө хаан байсан Мандуул нь хүүгүй байсан тул бага хатан Мандухай Батмөнхтэй сууж түүний нэрээр улсыг захирч байжээ. Мандухай нь Ойрадыг цохин Монголыг нэгтгэж чадсан ч Батмөнх нас барсны дараа Монгол буцаад өмнөх хэвэндээ оржээ. XVI зууны үед Монгол нь Мандухай хатны үр удмууд дунд Халх, Цахар, Түмэд зэргээр хуваагджээ. Даян хааны ач Алтан (1507-1582) жинхэнэ хааны хажууд өөрийгөө ханд өргөмжилжээ. Тэрээр Хятад руу дайрч 1550 онд Бээжинд халдаж, Мин улстай найрамджээ. 1557 онд Хөх хотыг байгуулжээ. 1577 онд Төвдөд очиж Төвдийн Дээд лам Содномжамцтай уулзаад анх Далай лам гэдэг цолыг өгчээ. Энэ цагаас Алтан нь Төвдийн Буддист болжээ. Энэ үед бас Халхын Абатай сайн хан ч гэсэн Далай ламтай уулзахаар очжээ. Ингэснээр Монголын ихэнх удирдагчид Буддистууд болжээ. Автай хан 1585 онд хуучнаар ХарХорум хотын нутаг дэвсгэрийн орчимд Эрдэнэ Зуу хийдийг байгуулжээ. 1388-1408 онд Энхзоригт, Элбэг, Гүнтөмөр, Гуйлич таван хаадууд суусан. Эд нар цөм янз бүрийн хүний гарт амь үрэгдсэн “Алтан товч”-ийн мэдээ ёсоор Элбэг хааны өөрийн хүү Дүүрэнтөмөрийн эхнэрийг Өлзийтгуа гэдгийг хатан болгож авсаны гайгаар Ойрадын нэгэн захирагч Хуха Таюугийн хүү Өгчи Хашхи, Махмуд нар 10 түмэн монголоос дөрвийг нь салгаж тусгаарлан  “дөрвөн ойрад” болсон. Эх сурвалжуудад Тогоонтөмөр хаан 40 түмэн монголын 10 түмнийг авч ирсэн. Түүний дөрвөн түмэн нь ойрадууд гэж бичсэн байдаг. 1400 онд Дөрвөн ойрадыг Мөнхтөмөр захирч байгаад 3 хүүдээ захируулсан. Мин улсын шинэ хуанди Юн Лэ Монголчуудыг хямралд оруулахын тулд 1409 онд тэдгээр 3 тэргүүлэгчид цол хэргэм шагнасан байна. Үүнд дургүйцсэн Монголын хаан Буяншир 1409 онд Мингийн элчийг алж Ойрадтай байлдсан боловч ялагдаж Ойрадыг харяанаасаа бүрмөсөн гаргасан. Ийнхүү хүч нь суларсаныг ашиглан Юн лэ хаан биеэр цэрэг авч Монголд ирж Буянширийг бут цохиж түүнийг ойрадын нэг удирдагч Махмудаар алуулжээ. Махмуд Элбэгийн хүү Дэлбэгийг хаан болгон өөрөө тайш болж улсыг захирч эхэлсэн. Ийнхүү Ойрад хүчирхэг болсон учраас 1413 онд Минь улс Зүүн Монголын Аругтайд ван цол өгч дараа жил нь түүнтэй хүч хавсран Ойрадуудыг алба өгөөгүй гэдгээр шалтаглан довтлож Махмудын цэргийг хиар цохьжээ. Дэлбэг ч удалгүй 1415 онд өөд болж хаан ширээг Хэрнүүд овгийн Батболд, Өгчи хашхи нар авч баруун, зүүн монголоор нь хуваан хэсэг хугацаанд захиран суужээ. Тэдний гол түшиг тулгуур нь торгуудын Тайпин байсан ба эх сурвалжуудад тэд алтан ургийнхан биш тул “Эсхи хаад”-ын үе гэж бичигддэг. Гэвч тэднийг бусад ноёдууд дэмжээгүйн улмаас 1422 онд Хасарын удмын Хорчины Адай хаан болж Дөрвөн ойрадыг бут цохижээ.

[засварлах]


Comments


Бичлэг: 9 » Нийт: 22
Өмнөх | Дараагийн


Ирэх цагийн төлөө бүхэнийг тэсч хүчирхэг хэвээрээ үлд

Сүүлийн бичлэгүүд

. xoorxon bgazdee
. хаад
. Асуулга
. Хубилай хаан
. Чингис хааны онгод
. Юан гүрэн ярилцлага
. Хубилай хааны япон руу хийсэн дайралт
. Умард Юань сэргэн мандалт
. Умард Юань
. Их Монгол улс болон Юань гүрний үеийн дайн тулаан
. Яамэний тулалдаан
. Юан улсын судар
. Их Юан гүрэн мөхсөнөөс хойших дайн тулаан
. Их Юань улсын мөхөлд буддизм нөлөөлөх нь
. Их Юань улсын газар нутаг хил хязгаар

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Их мэдэгч
. Бичлэг дуу
. Танилууд

Найзууд

. ful

Зохиогчийн эрх

© maylo

idiomatic-dormant