maylo
2013-02-26
Их Юань улс
 

Үүсэл хөгжил

Юань гүрний үед хашаар хийгдсэн луун дүрст сийлбэртэй бүслүүр .

1260 оны 5-р сард Хархорум хотноо Аригбөх их хуралдайг хуралдуулж өөрийгөө Их Монгол улсын хаан ширээнд өргөмжилсөн. Үүний дараахан буюу 1260 оны 6-р сард Хубилай ; background-image: none; background-position: initial initial; background-repeat: initial initial;">Кайпин хотноо хятад ноёд түшмэдээр дэмжүүлэн “Их хуралдай” гэгчийг хуралдуулж өөрийгөө “Их Монгол улсын зүй ёсны их хаан” хэмээн өргөмжилсөн байна. ; background-image: none; background-position: initial initial; background-repeat: initial initial;">Кайпин хотыг үндэслэн байгуулагч нь Хубилай хаан бөгөөд 1255 онд Мөнх хаан уг хотыг барихыг зөвшөөрсөн зарлигийг буулгасан байна. Энэхүү хотыг барих ажил 1256 оны зунаас 1259 он хүртэл үргэлжилсэн. Өнөөгийн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шулуун хөх хошууны нутагт байрлах уг хот нь хожим (Ханзаар: 上都) Шанду хэмээн алдаршсан юм. Монгол бичигт “Шанд” хэмээх үгийг “Шанду” хэмээн бичдэг байсантай холбоотой. Хятадын дүрс үсгээр Шандуг “Шань Ду” хэмээн бичдэг бөгөөд үүнийг монгол хэлнээ хөрвүүлэхэд “Дээд нийслэл” гэсэн утгыг илэрхийлдэг байна. Уг хот нь байгуулагдсан цаг үеэсээ эхэлж худалдаа арилжаа болон малын арьс шир боловсруулалтаараа тэргүүлж байжээ. Гэвч уг хот нь Хархорумаас давуу, нэр сүртэй хот болж хараахан чадаагүй бөгөөд нийт Монголчуудын дэмжлэгийг хүлээж чадаагүй юм. Гэвч Шанду буюу ; background-image: none; background-position: initial initial; background-repeat: initial initial;">Кайпин хот нь Хархорумын дараа орох 2 дахь томоохон хот болж байжээ. Түүнчлэн 1264-1270 онд Алтан улсын нийслэл байсан Яньжин буюу Жунду хотын дэргэд цоо шинэ хотыг байгуулах ажлыг хийсэн.

Юань улс

1272 оны 3-р сард Хубилай хаан шинэ хотоо “Хаанбалиг” буюу “Их нийслэл” хэмээн нэрлэсэн. Уг хотыг хятад дүрс үсгээр(Ханзаар: 大都; "Их нийслэл") “Дай Ду” хэмээн нэрлэн бичдэг . Хубилай 1260-1264 онд улсынхаа нийслэлийг Хархорумаас Кайпин буюу Шанду хотруу 1264 оноос Кайпин хотоос Хаанбалиг руу тус тус нийслэлээ шилжүүлсэн юм. 1264 оны 9-р сард Хубилай хаан зарлиг гаргаж Хаан балгас буюу Хаанбалиг хотыг Монгол гүрний жинхэнэ нийслэл, Шанду хотыг 2 дахь нийслэлээ болгохоор тогтсон. Энэ үеэс Хархорум хот нь Монгол гүрний нийслэл байхаа больж алслагдсан муж болон хувирсан байна. 1271 онд Хубилай улсынхаа нэрийг “Юань” хэмээн өөрчилсөн. Энэ нь уг үндэс, язгуур угсаа гэсэн хятад гаралтай үг юм.


Comments


Бичлэг: 20 » Нийт: 22
Өмнөх | Дараагийн


Ирэх цагийн төлөө бүхэнийг тэсч хүчирхэг хэвээрээ үлд

Сүүлийн бичлэгүүд

. xoorxon bgazdee
. хаад
. Асуулга
. Хубилай хаан
. Чингис хааны онгод
. Юан гүрэн ярилцлага
. Хубилай хааны япон руу хийсэн дайралт
. Умард Юань сэргэн мандалт
. Умард Юань
. Их Монгол улс болон Юань гүрний үеийн дайн тулаан
. Яамэний тулалдаан
. Юан улсын судар
. Их Юан гүрэн мөхсөнөөс хойших дайн тулаан
. Их Юань улсын мөхөлд буддизм нөлөөлөх нь
. Их Юань улсын газар нутаг хил хязгаар

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Их мэдэгч
. Бичлэг дуу
. Танилууд

Найзууд

. ful

Зохиогчийн эрх

© maylo




:-)
 
xaax