Түүнийг “Модон гахай жилтэй, 46 насандаа хаан ор суув” хэмээн түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Харин Юань ши сударт Хубилай хааныг “Дээд эрдэмт гайхамшиг алдарт сүр жавхлант хуанди сэцэн хаан” хэмээн магтан цолложээ. Гэвч Мөнх хааныг нас барсны дараа түүний дүү Хубилай 1260 оны цагаан бич жил Кайпиньд өөрийгөө их хаан өргөмжлүүлэв хэмээн “нэг л хууль бус” маягаар гэсэн утгыг цухалзуулан тэмдэглэсэн нь ч байх нь бий.
Тулуйн 2-р хүү болж, Сорхогтани бэхи хатнаас 1215 оны хөхөгчин гахай жил төрсөн Хубилай 1260 оноос төр барьж эхлээд 1294 онд 80 насандаа өөд болсон агаад хамгийн урт насалж уда...