Юань улсын судар
Юан улсын үед Монголын түүхийн хэд хэдэн бүтээл хэвлэгдсэн мэдээ байдаг. 1368 онд Тогоонтөмөрийг Бээжингээс зугтаан гарсаны дараа Мин улсын хаан зарлиг гаргаж Сүн Лян, Ван Вэй тэргүүтэй хэсэг түүхчдээр Чингисээс Тогоонтөмөр хүртэлх 14 хааны цадиг түүхийг бичүүлсэн байна.Тэдгээр эрдэмтэд дээрх хаадаас гадна өөр хэд хэдэн асуудлыг нийлүүлэн бичиж " Юан улсын түүх " хэмээх томоохон зохиол хэвлүүлжээ. Уг бүтээл нь нийт 210 дэвтэр бөгөөд 1-47 дэвтэр 14 хааны түүхийг; 48-84 дэвтэрт одон орон, зурхай, цаг тооны бичиг, суваг шуудуу, усжуулалтын тухай мөн газар нутаг, цэрэг зэвсэг, алб...